БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА


Бид 2003 оны 4-р сараас Компьютер Ланд төвийн 207 тоот павилоныг түрээслэн компьютерийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр 2 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингээд 4 жилийн туршид ажлын туршлага хуримтлуулж, санхүүгийн хувьд ч тодорхой чадвартай болсоны үндсэн дээр 2007 оны 1-р сарын 4-нд одоогийн ”Микросити” ХХК-ныг байгуулсан.

Бид программ хангамж үйлдвэрлэх, экспортлох, интернет дээр суурилсан үйлчилгээ, бизнэсийг түлхүү хийх зорилготой судалгаа хийн ажиллаж байна. Байгуулагдсан цагаасаа хойш зах зээл рүү хандсан үйл ажиллагаа тогтмол явуулж ирсэнээр, бидэнтэй харилцагч аж ахуйн нэгж байгууллага болон хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байна. Улмаар манай компани мэдлэг чадвартай боловсон хүчнээр багаа бүрдүүлж, Office программ хангамж, Windows үйлдлийн систем, компьютерийн худалдаа, нөтбүүкний төрөлжсөн худалдаа, принтерийн хорны худалдаа, веб програмчлал, хяналтын камер суурилуулалт зэрэг чиглэлүүдээр худалдааны 2 павилон, засварын 1 павилон, 30 компьютер бүхий интернет төв зэрэгт 16 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид 2007 оны 11 дүгээр сараас БНХАУ-ийн Beijing Laser Hi Technology Компаний Монгол Улс дахь албан ёсны дистрибютер компаниар сонгогдон тус компаний Cartridge брендийн лазер хэвлэгчийн хорыг монголынхоо зах зээл дээр борлуулж байна. АНУ-ын Денвер хотод, БНХАУ-ын Бээжин хотод худалдааны төлөөлөгч ажиллуулж байна. Мөн 2008 оны 10 дугаар сараас Beijing NingZhiD Technology компаний reseller -ээр ажиллаж Acer болон Dell брендийн компьютерийн худалдааг амжилттай явуулж байна. Мөн 2010 оны 1-р сард АНУ-д бүртгэлтэй Microciti export Co.,LTD -г байгуулж АНУ-аас монголынхоо хэрэглэгчидэд зориулж чанартай хямд үнэтэй, өргөн сонголттой нөтбүүкүүд оруулж ирсэн бөгөөд Компьютер Ланд Төвийн 207 тоот, павилонд “Notebook house” нэртэй нөтбүүкний төрөлжсөн дэлгүүр нээн ажиллуулж эхлээд байна. Мөн Компьютер молл төвийн 1005 болон 4019 тоот лангуунуудаар бүх төрлийн it бараа болон Windows болон Office программ хангамжийн албан ёсны эрхийг худалдаалах ажлыг гүйцэтгэж байна.

Одоогоор манай компани нь “МЦХ” ХК, “Монгол шуудан” ХХК, ХАС Банк, ХХБанк, “УБЦТС” ХК, ҮХОБанк, ЗГХЭГ, ШСАА, ТЗҮААЭГ, ЕТГ, Поло Ресорс ХХК, Баян Ресорс ХХК, Арева ХХК, Нью Камел Монголиа ХХК, МУИС, МУШУТИС, Хүрээ дээд сургууль, Америк сургууль, МонХорус Интернэшнл ХХК, УКТ эмнэлэг, Эмээлт Майнз ХХК, Вестерн Проспектор ХХК, Их Тийн ХХК, Багануур ХК, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, ЭЗХөгжлийн яам, БОАЖЯам, Skytel llc, НДЗДТГазар, БЗДЗДТГазар, Таванбогд, ИНЕГ, Барилга хөгжлийн төв, Гэмтэл согог Үндэсний төв, Энто ЭХН, Тайкун ххк ББСБ, ХНХЯам  гэх мэт 80 гаруй байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.